Терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийх дэд ажлын хэсгийн анхны хурал зохион байгуулагдлаа
Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх Модуль 8 буюу Терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийх дэд ажлын хэсгийн анхны хурал 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монголбанкны байранд зохион байгуулагдлаа.
Хурлын үеэр Санхүүгийн мэдээллийн албанаас Үндэсний эрсдэлийн үнэлгээ болон Дэлхийн банкны холбогдох аргачлалын талаар танилцуулга хийсэн бол дэд ажлын хэсгийн гишүүд цаашдын ажлын төлөвлөгөө, үнэлгээ хийхэд шаардлагатай статистик, мэдээллээ хэрхэн цуглуулах талаар санал солилцож ажиллав.