Санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүний эрсдэлийг үнэлэх дэд ажлын хэсгийн хурал боллоо

2025-05-08 16:11 | Мэдээ

Санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ээлжит хурлыг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Хурлыг нээж Санхүүгийн мэдээллийн албанаас дэд ажлын хэсгийн гишүүдэд эрсдэлийн үнэлгээний ерөнхий мэдээлэл, дэд ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө, үнэлгээний хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд дэд ажлын хэсгийн нийт гишүүд дунд эрсдэлийн үнэлгээнд хамруулах бүтээгдэхүүнийг тодорхойлохтой холбоотой хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Энэхүү эрсдэлийн үнэлгээний үр дүнд сонгосон бүтээгдэхүүнүүдтэй холбоотойгоор харилцагчийг таньж мэдэх хялбаршуулсан арга хэмжээ авах боломжийг судалж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өндөртэй бүтээгдэхүүний эрсдэлийг бууруулахад чиглэсэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ач холбогдолтой юм.