Ашгийн бус байгууллагуудын терроризмыг санхүүжүүлэхэд өртөх эрсдэлийн үнэлгээ хийх дэд ажлын хэсгийн хурал боллоо

2025-04-23 16:12 | Мэдээ

Ашгийн бус байгууллагуудын терроризмыг санхүүжүүлэхэд өртөх эрсдэлийн үнэлгээ хийх дэд ажлын хэсгийн хурал 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлын үеэр Санхүүгийн мэдээллийн албанаас ашгийн бус байгууллагуудын терроризмыг санхүүжүүлэхэд өртөх эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх талаар танилцуулж, өмнөх Үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнг оролцогчдод мэдээлэв. Мөн үнэлгээнд шаардлагатай дата мэдээллийн төрөл, тэдгээрийг цуглуулах аргачлал, цаашдын ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн санал солилцов.

Энэхүү үнэлгээ нь Үндэсний эрсдэлийн үнэлгээг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд Ашгийн бус байгууллагуудын салбарын эрсдэлийг илүү бодитоор тодорхойлох, холбогдох бодлого, зохицуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.