Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулагдлаа
Хамтын ажиллагааны зөвлөлийн Судалгаа, дүн шинжилгээний ажлын хэсгийн хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг оюутнуудын дунд дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Судалгааны сэдвийн хүрээ өмнөх жилүүдтэй харьцуулахад өргөжин тэлж, цахим гэмт хэрэг, типологийн чиг хандлага, шинэ техник технологи, санхүүгийн шинэ хэрэгслүүдэд түлхүү чиглэсэн байв. Энэ удаагийн хурал анх удаа танхим болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулагдаж, Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутнуудаас гадна ОХУ, АНУ-уудаас оюутнууд оролцон илтгэлээ танилцууллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголбанкнаас Санхүүгийн мэдээллийн алба, Судалгаа статистикийн газар, Хууль эрх зүйн газар мөн Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны төлөөллүүд оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хуралд дараах бүтээлүүд шалгарлаа. Үүнд:
Дэд байр:
Гуравдугаар байр:
Тусгай байр:
Б.Номундарь (МУИС) – “Спорт бооцооны тоглоомоор дамжуулан мөнгө угаах эрсдэл: Шийдвэрлэх арга зам”
Энэ удаагийн хуралд шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байрны шаардлага хангасан бүтээл байгаагүй тул тэргүүн байрыг шалгаруулаагүй бөгөөд дараагийн жилүүдэд илүү чанартай, оновчтой бүтээл туурвих боломжийг оюутнуудад нээлттэй үлдээсэн юм.
Эрдэм шинжилгээний бага хуралд судалгаа ирүүлж, амжилттай оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.