Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хориглох тухай Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит чуулга хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тухайлбал Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 20.18, 20.19 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд тус тус нэмэлт, өөрчлөлт орж, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Энэхүү нэмэлт өөрчлөлт нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нээлттэй болсон тул та бүхэн тус хуулийн өөрчлөлттэй https://legalinfo.mn/mn/ сайтад хандан дэлгэрэнгүй танилцана уу.