Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба нь Бүгд Найрамдах Мальта Улсын Санхүүгийн мэдээллийн албатай Харилцан ойлголцлын санамж бичиг албан ёсоор солилцлоо

2025-07-13 09:00 | Мэдээ

Дэлхийн Санхүүгийн мэдээллийн албадын олон улсын нийгэмлэг болох Эгмонт бүлгийн 30 дахь жилийн чуулга уулзалт 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 7 дугаар сарын 11-ний өдрүүдэд  Люксембург улсад зохион байгуулагдаж байна.

Эгмонт бүлэгт одоогоор дэлхийн улс орнуудын 177 санхүүгийн мэдээллийн алба нэгдсэн байгаа бөгөөд Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба нь 2009 онд гишүүнээр анх элссэн. Эгмонт бүлгийн чуулга уулзалтаар санхүүгийн мэдээллийн албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх бусад асуудлыг хэлэлцэх, санал өгөх, туршлага солилцохоос гадна бусад улсын санхүүгийн мэдээллийн албадтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.

Энэ жилийн чуулга уулзалтаар Санхүүгийн мэдээллийн алба нь Бүгд Найрамдах Мальта Улсын Санхүүгийн мэдээллийн албатай Харилцан ойлголцлын санамж бичгийг албан ёсоор солилцон, хамтын ажиллагааг өргөжүүллээ.