“Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Санхүүгийн мэдээллийн албанаас Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, нотариатч, хуульч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид зориулан сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2025 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар Санхүүгийн мэдээллийн албанаас дараах мэдээллийг танилцуулав. Үүнд:
- Харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг таних
- Сэжигтэй гүйлгээний тайланг таньж, илрүүлэх, мэдээлэх
- ГоАМЛ програмд мэдээлэл оруулах, тайлан мэдээлэх
- Монголын Улсын дараагийн харилцан үнэлгээ болон СББМҮҮ-ийн оролцоо.