Хамтын ажиллагааны зөвлөлийн хурал 2025 оны 3-р улирлын ээлжит хурал зохион байгуулагдлаа

2025-09-22 08:17 | Мэдээ

Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 2025 оны жилийн уулзалтад Монгол Улсаас оролцсон талаар танилцуулж, бусад асуудлын талаар хэлэлцлээ.

Түүнчлэн, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан хэрэгжилт хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх, Үндэсний эрсдэлийн үнэлгээг ахалж буй байгууллагууд үнэлгээг 11 сард багтаан дуусгахад анхаарах, гишүүн байгууллагууд олон улсын үнэлгээчин, хянагчаар албан хаагчдаа бэлтгэх, хурлаас гарсан шийдвэрүүдийг Үндэсний зөвлөлд танилцуулах болон бусад шийдвэрийг гаргав.