Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдад сургалт зохион байгуулав
Санхүүгийн мэдээллийн алба нь эрх бүхий байгууллагуудтай хамтран Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдад 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны ерөнхий ойлголт, өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад улсын бүртгэлийн байгууллагын нийт 40 орчим албан хаагч оролцсон бөгөөд Санхүүгийн мэдээллийн албанаас Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж болон түүнийг хэрэгжүүлэх арга зам, дараагийн харилцан үнэлгээний талаар танилцуулга хийв.
Мөн Терроризмтой тэмцэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газраас олон улсын хориг арга хэмжээ ба улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлын талаар мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.