Үндэсний эрсдэлийн үнэлгээний дэд ажлын хэсгүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025-10-07 10:05 | Мэдээ

Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дүгээр тушаал, 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/35 тоот тушаалаар тус тус батлагдсан дэд ажлын хэсгүүдийн хэлэлцүүлгүүд 2025 оны 9 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгүүдээр ажлын хэсэг бүр хувьсагчид хамаарах төр болон хувийн хэвшлээс цуглуулсан мэдээлэл, асуумжийн үр дүнгийн талаар  хэлэлцэж, шалгуур үзүүлэлт болгонд үнэлгээг өгч ажиллаа.

Дэд ажлын хэсгүүдэд төрийн болон хувийн хэвшлийн нийт 35 байгууллагын 300 орчим төлөөлөл орж ажиллаж байгаа бөгөөд дараагийн шатны хэлэлцүүлгээр салбарын экспертүүд, судлаачдад үнэлгээг танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ийнхүү үнэлгээг олон талын оролцоонд тулгуурлан боловсруулснаар илүү өргөн хүрээний, бодитой мэдээлэлд суурилсан дүгнэлт гаргах ач холбогдолтой юм. 

Модуль 1. Мөнгө угаах аюул занал

2025 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүд

Модуль 2. Үндэсний мөнгө угаах эмзэг байдал

2025 оны 9 дүгээр сарын 24, 9 дүгээр сарын 30-ны өдөр

Модуль 3. Банкны салбарын эмзэг байдал

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Модуль 4. Үнэт салбарын эмзэг байдал

2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Модуль 5. Даатгалын салбарын эмзэг байдал

2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Модуль 6.1. Банк бус санхүүгийн байгууллагын эмзэг байдал

2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

Модуль 6.2. Хадгаламж зээлийн хоршооны салбарын эмзэг байдал

2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Модуль 6.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн эмзэг байдал

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Модуль 7. Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эмзэг байдал

2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрүүд

Модуль 8. Терроризмыг санхүүжүүлэх эрсдэл

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Модуль 9. Санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүний эрсдэл

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Модуль 10. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн терроризмыг санхүүжүүлэх эрсдэл

2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Модуль 11. Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл

2025 оны 9 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 03-ны өдрүүд

Модуль 11. Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл

2025 оны 9 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 03-ны өдрүүд.