Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа

2025-10-07 09:03 | Мэдээ

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар ажлын хэсгүүд хэлэлцүүлгүүдийн явц, гарсан хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулж, салбарын эксперт, судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийн зохион байгуулалт болон эрсдэлийн үнэлгээний тайлангийн загварын талаар хэлэлцлээ.