Мөнгө угаах аюул заналын үнэлгээний салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025-11-06 17:25 | Мэдээ

Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан мөнгө угаах аюул заналыг үнэлэх дэд ажлын хэсгийн салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

Дэд ажлын хэсэг цуглуулсан мэдээлэл, асуумжид үндэслэн Монгол Улсын хэмжээнд өндөр эрсдэлтэй суурь гэмт хэрэг, салбарыг тодорхойлж төр, хувийн хэвшил, салбарын эксперт, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн нийт 60 гаруй төлөөлөл оролцож, үнэлгээтэй холбоотой санал, дүгнэлт, зөвлөмжөө хуваалцлаа.