Үндэсний мөнгө угаах эмзэг байдлын үнэлгээний салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025-11-05 17:17 | Мэдээ

Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан үндэсний мөнгө угаах эмзэг байдлыг үнэлэх дэд ажлын хэсгийн салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

Дэд ажлын хэсэг цуглуулсан мэдээлэл, асуумжид үндэслэн гаргасан мөнгө угаах эмзэг байдлын үнэлгээг төр, хувийн хэвшил, салбарын эксперт, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн нийт 70 гаруй төлөөлөл оролцож, үнэлгээтэй холбоотой санал, дүгнэлт, зөвлөмжөө хуваалцлаа.