Банкны салбарын эмзэг байдлын үнэлгээний салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан банкны салбарын эмзэг байдлыг үнэлэх дэд ажлын хэсгийн салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

Дэд ажлын хэсэг цуглуулсан мэдээлэл, асуумжид үндэслэн гаргасан банкны салбарын эмзэг байдлын үнэлгээг төр, хувийн хэвшил, салбарын эксперт, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн нийт 60 гаруй төлөөлөл оролцож, үнэлгээтэй холбоотой санал, дүгнэлт, зөвлөмжөө хуваалцлаа.
