Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эмзэг байдлын үнэлгээний салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025-11-04 17:26 | Мэдээ

Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эмзэг байдлыг үнэлэх дэд ажлын хэсгийн салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг 2025 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.

Дэд ажлын хэсэг цуглуулсан мэдээлэл, асуумжид үндэслэн гаргасан хуульч, өмгөөлөгч, нотариатч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эмзэг байдлын үнэлгээг төр, хувийн хэвшил, салбарын эксперт, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн нийт 150 гаруй төлөөлөл оролцож, үнэлгээтэй холбоотой санал, дүгнэлт, зөвлөмжөө хуваалцлаа.