Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хурлаар ажлын хэсгүүд хэлэлцүүлгүүдийн явц, гарсан хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулж, салбарын эмзэг байдлын үнэлж буй ажлын хэсгүүд ойлголт, үнэлгээг нэгтгэх зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.