Банкны комплаенсийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа

2026-03-31 00:00 | Мэдээ

Санхүүгийн мэдээллийн албанаас банкуудын комплаенсийн газар, хэлтсийн ажилтнуудад сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Санхүүгийн мэдээллийн албанаас сэжигтэй гүйлгээг хэрхэн таних, илрүүлэх, мэдээлэх зэрэг практик ур чадварыг сайжруулах кейс, ГоАМЛ порталд тайлан ирүүлэхтэй холбоотой зарим өөрчлөлтийг танилцуулав.

Мөн тус сургалтаар Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед албан тушаал ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сүүлийн үед үйлдэгдэж буй цахим гэмт хэргийн талаар танилцуулга хийв. Түүнчлэн банкны төлөөллөөс хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гүйлгээний хяналт, мөн сүүлийн үеийн цахим залилан үйлдэж байгаа арга хэлбэртэй холбоотой мэдээллийг танилцууллаа.