Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа

2026-04-14 16:00 | Мэдээ

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2026 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хурлаар дэд ажлын хэсгийн ахлагчид тайлангийн эцсийн хувилбарыг танилцуулж,  бусад дэд ажлын хэсгийн ахлагчид болон салбарын экспертүүдээс өгсөн саналыг хэлэлцүүллээ. Цаашид үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулан Хамтын ажиллагааны зөвлөл, Үндэсний зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.