Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа

2026-05-27 00:00 | Мэдээ

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар эрсдэлийн үнэлгээний үр дүнг эцсийн байдлаар танилцуулж, дэд ажлын хэсгийн ахлагчдаас тайланд өгсөн санал болон бусад асуудлыг хэлэлцлээ. Тайланг эцэслэсний дараа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөл, Үндэсний зөвлөлийн хурлаар Үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.