Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь сэдэвт сургалт зохион байгууллаа

2026-05-29 00:00 | Мэдээ

Санхүүгийн мэдээллийн албанаас банкнаас бусад салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг, хариуцлага, эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, сэжигтэй гүйлгээг таних, мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад дараах салбарын 70 гаруй мэдээлэх үүрэгтэй этгээд оролцлоо. Үүнд: 

  • Банк бус санхүүгийн байгууллага 
  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 
  • Мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч 
  • Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага 
  • Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч 
  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 
  • Хадгаламж, зээлийн хоршоо 
  • Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 
  • Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани 

Сургалтаар Санхүүгийн мэдээллийн албанаас харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тогтоох, сэжигтэй гүйлгээг мэдээлэх үйл ажиллагааг сайжруулах, Санхүүгийн зохицуулах хорооноос комплаенс, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, Цагдаагийн ерөнхий газраас залилах гэмт хэргийн нөхцөл байдал төрөл хэлбэр, урьдчилан сэргийлэх зөвлөмж, Авлигатай тэмцэх газраас авлига, түүнтэй холбоотой мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Терроризмтой тэмцэх зөвлөлөөс хориг арга хэмжээтэй холбоотой асуудлын талаарх сэдвээр тус тус танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүллээ.