Хамтын ажиллагааны зөвлөлийн хурал 2026 оны ээлжит хурал зохион байгуулагдлаа

Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн хүртээмжийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилтай уялдуулах болон Малайз улсын харилцан үнэлгээний туршлагын талаар танилцуулж бусад асуудлын талаар хэлэлцлээ.

Хурлаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан хэрэгжилт хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх, үндэсний эрсдэлийн үнэлгээ болон хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндэсний зөвлөлөөр танилцуулах болон дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх ажлын төлөвлөгөө боловсруулах шийдвэрийг гаргав.
Хуралд Хамтын ажиллагааны зөвлөлийн 17 гишүүн байгууллагуудын 40 гаруй албан хаагчид оролцлоо.

