Хамтын ажиллагааны зөвлөлийн 2026 оны ээлжит бус хурал зохион байгуулагдлаа

2026-07-09 16:00 | Мэдээ

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит бус хурал 2026 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар Европын Холбооны 21 дэх багц арга хэмжээ гарах гэж буйтай холбогдуулан Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулсан бөгөөд хуралд Хамтын ажиллагааны зөвлөлийн 17 гишүүн байгууллагын 35 албан хаагч оролцов.