Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 2026 оны Жилийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
.jpg)
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ийн 2026 оны Жилийн чуулга уулзалт 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Бруней Даруссалам улсад зохион байгуулагдаж, Ази, Номхон далайн бүс нутгийн 41 улсын 380 гаруй төлөөлөл оролцов. Чуулга уулзалтыг АНДМУТБ-ийн хамтран даргалагч Япон улсын Сангийн дэд сайд Мицүтоши Кажикава болон Австралийн Холбооны цагдаагийн комиссарын орлогч Леса Гейл нар удирдан явууллаа.
.jpg)
Тус уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуунаар ахлуулсан, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар АНДМУТБ-ийн 2024-2028 оны стратегийн төлөвлөгөөтэй уялдсан хамтран даргалагч нарын хоёр жилийн стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, 5 дахь шатны харилцан үнэлгээний аргачлал, анхаарах асуудлуудын талаар танилцууж, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө буцаан авах болон ял шийтгэлгүйгээр хөрөнгө хураах ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Мөн ФАТФ-ын тав дахь шатны харилцан үнэлгээний хүрээнд Малайз, Сингапур, Канад Улсын харилцан үнэлгээний тайланг баталж, гишүүн орнууд үнэлгээнд бэлтгэх сайн туршлагаас хуваалцлаа.
.jpg)
Түүнчлэн кибер залилан, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэргийн шинэ типологийн төслийг эхлүүлэх асуудлыг хэлэлцэв. Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн семинарын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл “Хамтарсан бүлгийн ахлах хянагчдын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, туршлага хуваалцлаа.
Техникийн туслалцааны форумд АНДМУТБ-ийн 26 гишүүн болон 13 донор байгууллага оролцож, ирэх оны техникийн туслалцааны тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.
.jpg)