Хамтын ажиллагааны зөвлөл 2026 оны 3 дугаар улирлын ээлжит хурлаа зохион байгууллаа
Хамтын ажиллагааны зөвлөл 2026 оны 3 дугаар улирлын ээлжит хурлаа 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж, өмнөх хурлуудын шийдвэрийн биелэлт, Монгол Улсаас Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн уулзалтад оролцсон тухай танилцуулав. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, олон улсын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний чиг хандлага, анхаарах асуудал, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх төлөвлөгөө болон зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Хурлаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан хэрэгжилт хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх, олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан гишүүн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх ажлын төлөвлөгөөний төслийг эцэслэх шийдвэрийг гаргав.
Хуралд Хамтын ажиллагааны зөвлөлийн 17 гишүүн байгууллагын 36 албан хаагч оролцлоо.