Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдад сургалт орлоо.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарах асуудлыг хэлэлцэх зорилгоор холбогдох байгууллагуудын хамтарсан сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар Нийслэлийн 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болон холбогдох байгууллагын нийт 97 албан хаагч оролцов. Санхүүгийн мэдээллийн албанаас дараах хоёр сэдвээр сургалт орлоо. Үүнд:
- Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт, улсын бүртгэлийн байгууллагад хамаарах асуудлууд, дараагийн шатны харилцан үнэлгээнд бэлтгэх ажлууд, эцсийн өмчлөгчийн мэдээллийн чанарыг сайжруулах асуудлаар;
- Олон улсад үүсээд байгаа геополитикийн асуудалтай холбоотойгоор бусад улс орнуудаас хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнээс зайлсхийх, хоригийг тойрч гарах үйл ажиллагаанд хуулийн этгээдийг хэрхэн урвуулан ашиглаж байгаа хэв шинж, халхавч компани ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх эрсдэл, үүнтэй холбоотой улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг бүртгэхдээ анхаарах асуудлуудын талаар тус тус танилцуулга хийлээ.
