НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-наас “Ази дахь чухал ашигт малтмалын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах төсөл”-ийн нээлтийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү төсөл нь газрын ховор элемент, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд үүсэж болзошгүй гэмт хэрэг, авлигын эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, салбарын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад чиглэж байна.
Төслийн хамтын ажиллагааны хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Нгүен Дук Лонг болон тус төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Санхүүгийн мэдээллийн албанаас тус төсөлд цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон бөгөөд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.