Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс “Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлд суурилсан хяналт шалгалт” сэдэвт цахим семинарыг зохион байгууллаа.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд суурилсан хяналт шалгалтын талаарх цахим семинарыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.
Уг семинараар Олон улсын валютын сангийн зөвлөх санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын модель болон тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг танилцуулсан. Түүнчлэн Малайз, Папуа Шинэ Гвиней, Хонг Конг зэрэг улсуудын төлөөлөгчид санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбар тус бүрийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хяналт шалгалтын онцлог, Ковид-19 цар тахлын үед ажиллах аргачлал болон зохистой хариуцлагын арга хэмжээ гэх мэт асуудлуудыг хэлэлцэв.
Тус семинарт Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим болон Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нийт 20 гаруй төлөөлөгчид цахимаар эсвэл биечлэн оролцов.
ФАТФ-аас гаргасан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” гарын авлагыг энд дарж үзнэ үү.