Монголын банкны холбооноос Азийн сантай хамтран Банкны комплаенсийн үүрэг оролцоог таниулах уулзалтыг мэдээлэх үүрэгтэй этгээдийн гүйцэтгэх дээд шатны удирдлагуудтай хийлээ

2023-03-10 11:30 | Мэдээ

Монголын банкны холбооноос Азийн сантай хамтран зохион байгуулсан Банкны комплаенсийн үүрэг оролцоог таниулах уулзалт, хэлэлцүүлэг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Тус уулзалтад Монголын банкны холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Азийн сангийн төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар Санхүүгийн мэдээллийн албанаас банкны салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний үр дүн, банкны гүйцэтгэх удирдлагуудад комплаенсийн ач холбогдлыг таниулах чиглэлээр танилцуулга хийлээ.

Цаашид бусад мэдээлэх үүрэгтэй этгээдийн гүйцэтгэх удирдлагуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд комплаенсийн үүрэг оролцоог таниулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.