Мэргэжлийн холбоодын комплаенсийн ажилтнуудад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай сургалтыг зохион байгууллаа.

2023-04-28 03:00 | Мэдээ

МХХ, МӨХ, МНТ-ын комплаенсийн ажилтнуудад зориулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас дараах сэдвүүдээр сургалт орлоо. Үүнд:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт
  • Типологи, мэдээлэх үүргийн хэрэгжилтийн тухай