Латвийн Санхүүгийн мэдээллийн алба 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Крипто хөрөнгийн ирээдүйг тодорхойлох нь” сэдэвт хурал зохион байгууллаа.
Латви улсын Санхүүгийн мэдээллийн албанаас Рига хотод 2023 оны 5-р сарын 18-ны өдөр зохион байгуулсан крипто хөрөнгийн бага хурал дээр тус салбарын зохицуулагч байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл цуглав.
Хурлын үеэр виртуал хөрөнгөтэй холбоотой Европын холбооны бодлого, дэлхий дахин дахь зохицуулалтын хэлбэрүүд, крипто хөрөнгийн боломж, эрсдэлийн талаар ярилцсанаас гадна хяналт шалгалтын сайн туршлагууд, Латвийн крипто хөрөнгөтэй холбоотой эрх зүйн орчны талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хуралд Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл цахимаар оролцон, Монгол улс дахь виртуал хөрөнгийн зохицуулалтын орчны талаар туршлага хуваалцав.