“Зайн болон газар дээрх хяналт шалгалт хийх болон эрсдэлийг үнэлэх” сэдвээр мэргэжлийн холбоодын төлөөллүүдэд сургалт зохион байгууллаа.

2023-06-15 05:00 | Мэдээ

АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны зөвлөх Монгол улсад хүрэлцэн ирж Санхүүгийн мэдээллийн албатай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хуульч, өмгөөлөгч, нотариатч, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зайн болон газар дээрх хяналт шалгалт хийх, эрсдэлийг үнэлэхтэй холбоотой сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Монголын Нотариатчидын танхимын 10 гаруй төлөөллүүд оролцов. Сургалтын эхний өдөр АНУ-ын Сангийн яамны зөвлөх Хяналт шалгалттай холбоотой зохицуулалт болон дотоод хяналтын хөтөлбөрийн талаар, сургалтын хоёр дахь өдөр Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарт тулгарч буй эрсдэлийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг хийв.