МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2024-04-01 09:00 | Мэдээ

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас санаачлан оюутнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад уриалж сэдэлжүүлэх, дэмжих, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлогын шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох хүсэлтэй оюутнуудын бүтээлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр fiupolicy@mongolbank.mn хаягаар хүлээн авна.

Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.