Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн “Их авлига” сэдэвт цахим сургалт
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулсан “Их авлига” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтаар ихээхэн хэмжээтэй, улс төрд нөлөө бүхий этгээдийн оролцоотой авлигын хэргүүд, олон улсын хамтын ажиллагаа болон энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах туршлагын тухай хэлэлцэх юм.