Прокуроруудыг мэргэшүүлэх сургалт
Санхүүгийн мэдээллийн алба болон Улсын ерөнхий прокурорын газар АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны зөвлөхтэй хамтран 2024 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд прокуроруудад зориулан “Хилийн чанадаас санхүүгийн эсвэл цахим нотлох баримтыг олж авахтай холбоотой тулгамдаж буй сорилт ба бэрхшээлүүд, шийдлүүд ба шүүх хуралдааны явцад олж авсан нотлох баримтыг зохистой ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалтаар санхүүгийн нотлох баримтууд, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхэд тулгамдаж буй сорилт бэрхшээл, анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулах юм.