Гаалийн ерөнхий газар болон Санхүүгийн мэдээллийн алба хамтарсан танилцуулга сургалт
Санхүүгийн мэдээллийн алба хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцоог чанаржуулах зорилгоор Гаалийн ерөнхий газраас тус газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төв, Зөрчилтэй тэмцэх газар болон Эрсдэлийн удирдлагын хэлтсээс өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ашиглаж буй програм хангамж, үйл ажиллагааны цар хүрээний талаар танилцуулах сургалтыг Санхүүгийн мэдээллийн албаны нийт албан хаагчдад зориулан 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монголбанкны байранд зохион байгуулах гэж байна.
Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад Гаалийн байгууллагад төдийгүй Санхүүгийн мэдээллийн албанд тулгарч буй асуудал, бэрхшээл, сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэнэ.