Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Нотлох баримтын стандарт, мөнгө угаах гэмт хэргийн шилдэг туршлага” сэдэвт цахим сургалт
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын“Нотлох баримтын стандарт, мөнгө угаах гэмт хэргийн шилдэг туршлага” сэдэвт цахим сургалтыг 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийх юм. Үүнд:
- Мөнгө угаах гэмт хэргийг нотлоход шаардагдах зорилго, мэдлэг, бодит нөхцөл байдлаас хэрхэн дүгнэлт хийх тухай;
- Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгалтад нотлох баримт цуглуулах албан ба албан бус олон улсын хамтын ажиллагааны механизмын тухай.