“Банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршоодын сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагааг сайжруулах" сэдэвт цахим сургалт

2024-05-28 10:00 | Сургалт

Санхүүгийн мэдээллийн албанаас банкнаас бусад салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх, сэжигтэй гүйлгээний тайланг мэдээлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршоодод 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим сургалт зохион байгуулах гэж байна.

Тус сургалтаар мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн удирдлага, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрхэн хэрэгжүүлэх, харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тогтоох, сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх, сэжигтэй гүйлгээний тайланг мэдээлэх, гоАМЛ платформыг ашиглах зөвлөмж, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм.