Олон улсын прокуроруудын холбоо, Эгмонт группийн “Санхүүгийн тагнуулын материалыг нотлох баримтын зорилгоор ашиглах нь” сэдэвт цахим сургалт
Олон улсын прокуроруудын холбоо, Эгмонт группээс хамтран “Санхүүгийн тагнуулын материалыг нотлох баримтын зорилгоор ашиглах нь” сэдэвт цахим сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна. Сургалтаар санхүүгийн тагнуулын материалыг нотлох баримт болгон ашиглах, санхүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажиллагаанд мөрдөгч, прокурорын хамтын ажиллагааны ач холбогдлын талаар Нигери, Их Британи улсын жишээн дээр тулгуурлан заах болно. Сургалт англи хэл дээр явагдах бөгөөд нийт сургалтад оролцогчдод сертификат олгоно.