ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ буюу ICRG)-ийн үнэлгээчин бэлтгэх сургалт

2024-11-27 09:00 | Сургалт

ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ буюу ICRG)-ийн үнэлгээчин бэлтгэх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Грек улсын Афин хотод зохион байгуулах гэж байна.

Сургалтаар ОУХАХБ-ийн хяналтыг хэрхэн хийх, тайлан гаргах талаар, мөн ОУХАХБ-ийн процессийн үндсэн алхмууд, хамтарсан бүлгүүдэд оролцогчдын хүлээх үүргийн талаар хэлэлцэх ба жишээ, практик дасгалуудыг ажиллуулна.