ФАТФ болон АНДМУТБ-ээс ФАТФ-ын Стандартын талаарх сургалт

2024-12-05 09:00 | Сургалт

ФАТФ болон АНДМУТБ-ээс 2024 оны 12-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотод англи хэл дээр ФАТФ-ын Стандартын талаарх сургалтыг зохион байгуулна.

Энэхүү сургалт нь МУТСТ/ҮОХЗДСТ үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ФАТФ-ын стандарт, зөвлөмжүүдийн талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, санхүүгийн байгууллагууд, төрийн байгууллагууд болон бусад холбогдох талууд хэрхэн ФАТФ-ын стандартуудыг хэрэгжүүлэх талаар ойлголт өгөх, гэмт хэрэгтэй тэмцэх, бодлогын стратеги боловсруулахад туслах зорилготой.

Сургалтаар ОУХАХБ-ийн хяналтыг хэрхэн хийх, тайлан гаргах талаар, мөн ОУХАХБ-ийн процессийн үндсэн алхмууд, хамтарсан бүлгүүдэд оролцогчдын хүлээх үүргийн талаар хэлэлцэх ба жишээ, практик дасгалуудыг ажиллуулна.