Буцах

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө

Огноо: 2019/10/28

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг(АНДМУТБ)-ээс 2017 оны 7 дугаар сард Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх (МУТС)-тэй тэмцэх тогтолцооны  харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, улмаар Монгол Улсыг Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага (ФАТФ)-ын “Өргөтгөсөн эрчимтэй хяналт”-д багтаахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны 7 дугаар сард Монгол Улсын ажиглалтад байх хугацааг 2019 оны 10 дугаар сар хүртэл 18 сараар сунгаж, Монгол Улс нэн түрүүнд МУТС-тэй тэмцэх хууль, эрх зүйн тогтолцоогоо сайжруулах, улмаар харилцан үнэлгээний тайлангаар хангалтгүй үнэлгээ авсан техникийн болон шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг хангаж ажиллах хугацаат үүрэг даалгавар авсан билээ. Иймд техникийн хэрэгжилтийн хангалтгүй үнэлгээ авсан 20 үзүүлэлтийг ахиулах хүсэлтийг АНДМУТБ-д гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шууд хэрэгжилт болон техникийн үзүүлэлтийн биелэлтийн тайланг дагалдах мэдээ материалын хамт хүргүүлсэн. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А-92/А-144 дугаар тушаалаар АНДМУТБ-т Монгол Улсын МУТС-тэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын тайланг бэлтгэх, хамгаалах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох байгууллагуудаас МУТС-тэй тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээн авч нэгтгэн, олон улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Тус ажлын хэсэг нь 2019 оны 8 дугаар сард Австрали Улсад зохион байгуулагдсан АНДМУТБ-ийн жилийн уулзалтын үеэр техникийн зөвлөмжтэй холбоотой 16 үзүүлэлтийн үнэлгээг амжилттай ахиулсан. Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үндэслэн АНДМУТБ-ээс гаргасан саналыг гишүүн орнууд хэлэлцэн дэмжсэнээр Монгол Улсыг “Өргөтгөсөн эрчимтэй хяналт”-ын ангиллаас гаргаж “Эрчимтэй хяналт” ангилалд шилжүүлсэн болно.

Монгол Улсын хэрэгжилтийн тайланг ФАТФ болон АНДМУТБ-ээс хамтран 2019 оны 9 дүгээр сард Тайланд улсад зохион байгуулсан хурлаар хэлэлцэж, Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 7 дээр ахиц гаргасан бөгөөд 4 үзүүлэлтийн хувьд авсан арга хэмжээ хангалттай биш байна гэж дүгнэсэн. Монгол Улсыг ФАТФ-ын ажиглалтад оруулсан хугацаа 2019 оны 10 дугаар сард дуусгавар болсон тул Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг өгсөн болно.

ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах Монгол Улсын үйл ажиллагааны төлөвлөгөө: