Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх гарын авлагыг боловсруулан гаргалаа

Огноо: 2020/05/30

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь улс орнуудын эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод, үнэн зөв, цаг тухайд нь олж авахад саадгүй байлгах зорилгоор холбогдох зөвлөмж, шаардлагыг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг бөгөөд ФАТФ-ын стандартаар хуулийн этгээд болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд урвуулан ашиглахаас сэргийлж, эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах арга хэмжээг авахыг шаарддаг.

Санхүүгийн мэдээллийн алба болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдал, нуун дарагдуулж байгаа арга техник, траст болон трастын төрлийн үйлчилгээ үзүүлэгч нарын бүртгэлтэй холбоотой асуудлуудад зөвлөмж, дэмжлэг үзүүлэх болон олон улсын сайн туршлагыг таниулах зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх гарын авлагыг боловсруулан гаргалаа.