Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан гарын авлага гаргалаа

Огноо: 2020/06/12

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг буюу хуульч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, нотариатчдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бүхий этгээд гэж үзсэн. ФАТФ-ын Зөвлөмж 22-т (Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч: Харилцагчийг таньж мэдэх) эдгээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид нь эрсдэлээс урьдчилан сэргийлж, МУТСТ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатайг онцолсон.

Иймд, Санхүүгийн мэдээллийн албанаас дээрх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх гарын авлага” гаргасан болно.

Гарын авлагатай энд дарж танилцана уу.