Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл хуралдлаа

Огноо: 2020/05/25

Хуралдаанаар Монгол Улсыг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах чиглэлээр хийгдсэн ажлыг танилцуулав. Мөн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийгдэх ажлууд болон Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг танилцууллаа. Хуралдаанаар “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн үнэлгээг сайжруулах ажлын төлөвлөгөө” болон “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ажиллаж журам”-ыг батлахаар шийдвэрлэлээ.