Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Огноо: 2020/04/17

Хурлаар Ази, Номхон далайн хамтарсан бүлэгтэй 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хийх нүүр тулсан уулзалтыг цахимаар хийж, видео хурлыг зохион байгуулах ажлын талаар Санхүүгийн мэдээллийн албаны дарга ХАЗ-ийн гишүүдэд танилцуулж, тус хурлын зохион байгуулалтыг хариуцах ажлын хэсгийг холбогдох төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд түгээмэл хэрэглэгддэг нэр томьёо, товчлолыг уг хурлаар хэлэлцэж, тогтсон нэг хэллэгүүдээр ашигладаг болохоор шийдвэрлэв. Мөн Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 зөвлөмжийн хэрэгжилт, хийгдэх ажлууд, хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэв.