Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлантай холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Огноо: 2020/10/28

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын дагуу улс орнууд Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх үүрэгтэй байдаг. Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх зорилго нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тодорхойлох, ойлгох, урьдчилан сэргийлэх болон байгууллагуудын хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй хуваарилах, оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар тодорхойлсон эрсдэлээ бууруулахад чиглэдэг. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулдаг тул холбогдох яам, төрийн байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийн төлөөлөл чухал ач холбогдол өгөн оролцож байна.

Энэ удаагийн Үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу нийтдээ 10 модулийн хүрээнд үнэлж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн нийт 50 гаруй байгууллагын төлөөлөл дэд ажлын хэсэгт орон ажиллаж байна.

Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн хэлэлцүүлэгт 2020 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ний өдрүүдэд төр, хувийн хэвшлийн нийт 250 гаруй төлөөлөл нийт 10 модулийн тайланг хэлэлцэж, санал дэвшүүлж, сайжруулах талаар үзэл бодлоо илэрхийлэн ажиллаж байна.

Монгол Улсын анхны Үндэсний эрсдэлийн үнэлгээг 2016 онд хийсэн бөгөөд үнэлгээний тайлангийн үр дүнд үндэслэн 2017 онд Монгол Улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн тухай, хөтөлбөрийн биелэлт болон бусад холбогдох мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://fiu.mongolbank.mn/framework.aspx?id=03

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.