Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрт зориулан “Экофел” сургалтын платформыг танилцуулж байна.

Огноо: 2020/11/02

Эгмонт групп нь дэлхийн Санхүүгийн мэдээллийн албадын олон улсын нийгэмлэг бөгөөд одоогийн байдлаар нийт 159 орны Санхүүгийн мэдээллийн алба элссэн байдаг. Монгол Улс 2009 онд гишүүнээр элссэнээс хойш мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор Эгмонт группын гишүүн орнуудтай туршлага, санхүүгийн мэдлэг, мэдээллийг солилцон ажилласаар байна.

Энэ хүрээнд Эгмонт групп нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг дэлхийн өнцөг булан бүрт байгаа Санхүүгийн мэдээллийн албаны ажилтнууд болон энэ чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрт зориулан “Экофел” сургалтын платформыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгож байгаа юм. Энэ сургалтын платформ нь бүх хэрэглэгч нартаа зориулан дараах бүтэцтэйгээр ажилладаг. Үүнд:

  • Share (Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар бусад мэргэжилтнүүдтэй холбогдож санал бодлоо хуваалцахад хялбар байх боломжоор хангана.)
  • Discuss (Энэ чиглэлийн хүрээнд тулгарч байгаа бэрхшээл, боломжийн талаар бусадтай хэлэлцэх боломжоор хангана.)
  • 24/7 access (Хүссэн цагтаа, хаана ч байсан холбогдох боломжоор хангана.)
  • Learn (Салбарын харилцаа холбоо, мэргэшсэн сургалтын материалууд болон бусад эх үүсвэрээс мэдээлэл авах боломжоор хангана.)
  • Ask the experts (Эгмонт группын холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, зөвлөгөө авах боломжоор хангана.)
  • Stay up-to-date (Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангана.)

Та бүхэн энэхүү сургалтын платформод нэгдэн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхийг хүсвэл доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://learn.ecofel.org/learn

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.