Монголбанк

Буцах

ФАТФ-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 33 дугаар удаагийн ээлжит чуулга уулзалт боллоо.

Огноо: 2020/11/20

ФАТФ-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 33 дугаар удаагийн ээлжит чуулга уулзалтыг 2020 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгууллаа.

Энэхүү хоёр өдрийн уулзалтаар Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн болон ажиглагч улс орнуудаас гадна ФАТФ болон ФАТФ-ын бүс нутгийн байгууллагын дарга, нарийн бичгийн дарга нар оролцлоо.

Монгол Улсын талаас Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар оролцсон бөгөөд ажиглагч улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үр нөлөө, харилцан үнэлгээний үйл явц, техник туслалцаа болон бусад холбогдох асуудлуудыг авч хэлэлцлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэгтэй идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд тэдний зүгээс Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах газар дээрх хяналт шалгалтын ажлыг амжилттай зохион байгуулахад том туслалцаа үзүүлэн ажилласан юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.