Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас GoAML программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Огноо: 2021/01/26

Санхүүгийн мэдээллийн албанаас шинээр нэвтрүүлж буй GoAML програм нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлагнах үйл ажиллагааны чанарыг сайжруулж, тус албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд тайлан, хавсралт мэдээг тайлагнах, хүлээн авах, боловсруулах болон дүн шинжилгээ хийж, хууль, сахиулах байгууллагад шилжүүлэх процессуудыг бүрэн хангах чадалтай цогц систем юм.

Энэхүү системийг мэдээлэл цуглуулах болон солилцох техник, технологийн дэвшилтэт орчинг бий болгож улмаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг түргэн шуурхай, хялбар болгох, оновчтой бодлого шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор НҮБ-ын Хар Тамхи Мансууруулах Бодистой тэмцэх албанаас гишүүн орнуудын Санхүүгийн мэдээллийн албаны хэрэгцээнд нийцүүлэн гаргасан болно. Монгол улс нь уг хөтөлбөрт 2019 онд элсэн орсон бөгөөд туршилтын үйл ажиллагааг эхлүүлж, бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.