Монголбанк

Буцах

АНУ-ын Сангийн яамны зөвлөхүүд холбогдох мэргэжилтнүүдэд “Виртуал хөрөнгийн болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай” сургалтыг орлоо

Огноо: 2021/01/26

Монгол Улсад виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр “Виртуал хөрөнгийн тухай хууль”-ийг батлуулахаар холбогдох ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас АНУ-ын Сангийн яамны зөвлөхүүдтэй хамтран “Виртуал хөрөнгийн тухай болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж 15-ын ойлголтын тухай” сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Түүнчлэн дараагийн сургалтаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжиглэх үндэслэлүүд” болон бусад сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Та бүхэн виртуал хөрөнгийн тухай болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай дэлгэрэнгүй танилцах хүсэлтэй байвал ФАТФ-ын холбогдох гарын авлагатай энд дарж танилцана уу.

Харин виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжиглэх үндэслэлүүдтэй энд дарж танилцана уу.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.